Москвагийн Улаан талбайд энэ сарын 9-нд болох дэлхийн II дайнд нацист Германыг ялсны 70 жилийн ойн парадын ээлжит бэлтгэл урьд шөнө боллоо.
Шөнийн парадад ОХУ-аас гадна Монгол, Азербайжан, Армени, Белорусси, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Сербийн цэргийн албан хаагчид хайрцаглан алхжээ. Манай цэргүүдийг орж ирэхэд дайны үеийн хамгийн алдартай дуу “Катюша” эгшиглэж эхэлсэн байна. Сүрт жагсаалын сүүлийн, ерөнхий бэлтгэл энэ сарын 7-нд болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )