Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5-ны өдөр Хятадын Эрчим хүчний үндэсний газраас 2015-2020 онд нүүрсний цэвэр хэрэглээ, технологи нэвтрүүлэх таван жилийн төлөвлөгөө гаргаснаа мэдэгджээ. Уг төлөвлөгөөгөөр тус улс түүхий нүүрсний хэрэглээнээс үндсэндээ татгалзаж байгаа бөгөөд нүүрсгийг зөвхөн угааж, баяжуулж, чанарын нарийн шаардлага хангасан байдлаар хэрэглэх, түүхий нүүрсээр ажилладаг цахилгаан станц, аж үйлдвэрийн цогцолборуудыг цөөлөх, хаах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараатай авах аж.
Нүүрсний олборлолт, хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг өмнөд хөрш БНХАУ нүүрсний хэрэглээ, тэр дундаа түүхий нүүрсний импорт, хэрэглээнд тавих стандарт шаардлагуудаа улам чангатгаж байна.
Хамгийн гол нь ирэх 5 жилийн хугацаанд Хятадад нүүрс баяжуулах, гүн боловсруулах олон тооны үйлдвэр, цогцолборууд шинээр баригдана. Ингэснээр 2017 он гэхэд дотоодын хэрэглээнд ашиглагдах нийт нүүрсний 70%-ийг заавал баяжуулж хэрэглэх, 2020 он гэхэд энэ үзүүлэлтийг 80%-д хүргэх том зорилт тавьжээ.
Сэтгэгдэл ( 0 )