Өчигдөр орой буюу 30-ны орой Японы ойролцоо тэнгисийн гүнд 7.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлт Токиогоос 874 км зайтай тэнгисийн 660 гаруй км-ийн гүнд болсон аж. Энэ үеэр Токио хотын байшин барилгууд нэг минутын турш ганхаж, чичирхийлсэн байна. Токио хотын аврах, гал унтраах албанд 21 хүн гэмтэж бэртсэн дуудлага ирсэн тухай “NHK” телевизэд мэдээлэв. Түүнчлэн цахилгаан тасарснаас Токио-Осакаг холбосон Шинакансен хурдны галт тэрэгний үйлчилгээ зогссон байна.
Японд 2011 онд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунамийн гамшиг болж 20 мянга орчим хүн амь үрэгдсэн юм. Мөн Фукушимагийн АЦС-д цөмийн дэлбэрэлт болсноос их хэмжээний хохирол учирсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
660 garui km-n gund kkkk
8 magnitude gej zassan bn.. Tokyod hamgiin deed tal n 5 ball l hudulsun. Tiim aimaar bishee. Gehdee yamar olig bhav dee.