Улз гол 162 сая төгрөгийн өртөгтэй гүүртэй боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 13

Дорнод аймгийн Улз голд хоёр гүүр шинээр барьжээ. Нийт төсөвт өртөг 162.0 сая төгрөгийн гүүрийн барилгын ажил дуусаж хүлээлгэн өглөө. Гүүр нь төмөр суурьтай, модон гүүр бөгөөд даацын хөндлөвчнүүдийг мөн төмрөөр хийж, суурийг доош 3 метр газарт гүн суурилуулжээ. Энэ технологийг Оюуны өмчийн газраас баталгаажуулан, гэрчилгээ олгосон байна.  Гүүрний төмөр суурь нь 50 метр урт, 5 тоннын даацтай юм байна. Гүүрийн ажлыг зарим иргэдийн хандивын оролцоотойгоор Дун-Эрдэнэ” ХХК барьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(181.67.210.245) 2015 оны 07 сарын 29

Heck yeah bayb-ee keep them coming!

0  |  0
Top