Өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод ачигдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 16

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг 6 дугаар сарын 14-15-нд Өмнөговь аймаг дахь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхийн уурхай дээр очиж ажиллалаа.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхийн уурхай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд өдөрт 250-300 машин нүүрс Чалко компани руу экспортод ачигдаж байна. Мөн тус компанийн агуулахад экспортлоход бэлтгэсэн 2.3 сая тонн нүүрс бэлэн байгаа бол хөрс хуулалт хийж олборлоход бэлэн болсон 2 сая тонн нүүрс байна.

Нийт 4.3 сая тонн нүүрсийг одоогийн зах зээлийн ханшаар тооцоход 4-5 сарын хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нь Чалко компанид төлөх 142 сая долларын өрийг төлж дуусгах ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
маргад(103.26.193.141) 2015 оны 08 сарын 12

Нөгөө би сайхан амьдармаар бна нүүрсээ түүхийгээр нь зөөе гээд байеан хужаа Дамбын хүссэнээр болж байх шив дээ ассацац гээд л мандаад байсан теливизийн мэнгэ болсон нөхөр үзэгдэхээ больж хусуулсан байх аа эсвэл нутаг бучсан бөйх

0  |  0
Top