Казахстан улс энэ онд 108 сая тонн нүүрс олборлохоор болжээ. Энэ тухай өчигдөр Астана хотод болсон “Astana Mining&Metallurgy” олон улсын зургаадугаар чуулга уулзалтын үеэр тус улсын Эрчим хүчний яамны төлөөлөгч мэдэгдэв.
Казахстан улс өнгөрсөн 2014 онд нийт 107.6 сая тонн нүүрс олборлож дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан байна. Түүнчлэн 30.4 сая тонн нүүрс экспортлосон аж. Харин энэ онд нийт 108.6 сая тонн нүүрс олборлохоор зэхжээ.
2014 оны байдлаар Казахстан улс тогтоогдсон нүүрсний нөөцөөр дэлхийд долдугаар байрт жагссан байна. Энэ нь 300 жил олборлоход хангалттай гэсэн үг. Тус улсад нөөц нь тогтоогдсон 400 орд газарт нийт 33.6 тэрбум тонн нүүрс байгаа аж. Энэ нь дэлхийн 3.6 хувийг бүрдүүлж буй.
Сэтгэгдэл ( 1 )
харин Монгол