Ихэнх нутгаар бороо орно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 22

Энэ сарын 23, 26-нд ихэнх нутгаар нутгаар, 24, 25-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Салхи 23,26-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр, эцсээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав болон говь талын нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө халуун байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.205) 2015 оны 06 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top