Аналог системийг ирэх сарын 15-наас унтрааж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Монгол Улс даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийг долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 5-ны хооронд унтрааж, тоон системд шилжүүлэхээр боллоо. Тоон системд тохирох буюу DVB-T2 стандартын сет-топ боксыг борлуулах албан ёсны эрхийг найман аж ахуй нэгжид олгожээ. Аналог системийг Улаанбаатарт IX.25-X.05, Төв, Өмнөговь аймагт VII.15-VII.25, Баян-Өлгий, Хөвсгөлд IX.05-X.05, Сэлэнгэ аймагт VIII.05-VIII.25-ны хооронд унтраах юм байна. Тоон системд шилжихэд хэрэглэгчдийн зүгээс DVB-T2/ MPEG-4 стандартын телевиз, DVB-T2/MPEG-4 стандартын сет-топ бокс, Дицеметрийн долгионы антен шаардагатай аж. Тоон технологид шилжих ажилд аналог антен буюу зурагтын антенаар агаарын зургаан суваг үзэж байгаа иргэд идэвхтэй хамрагдах ёстой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top