Нийслэл хот хийгээд орон нутгийн замд автын осол буурахгүй байгааг Цагдаагийн газраас анхааруулсаар байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд автын ослоор нийт есөн хүн амиа алдлаа. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч амралтын өдөр хоёр хүүхэд, нэг том хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг Цагдаагийн байгууллагад бүртгэжээ.
Тиймээс Цагдаагийн газар орон нутаг руу аялж, зугаалж яваа жолооч нарт иргэдийн аюулгүй байдлыг хангаж, техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, холын замд хурд хэтрүүлж явахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )