Монголд тун удахгүй 4 тахь бууна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

Монгол Улс Чехээс 4 тахь буюу 4 Пржевалскийн адуу худалдаж авчээ. Оросын судлаач Пржевалский Монголыг судалж явахдаа дэлхийд байгаль дээр хэдийнэ устаж, гаднын цөөн хэдэн орны амьтны хүрээлэнд үржүүлж байсан тал, хээрийн тахийг анх олж харсан бөгөөд энэ амьтныг Пржевалскийн адуу хэмээн нэрлэж, эх нутаг нь Монгол хэмээн дэлхий нийтэд зарласан. Түүнээс хойш энэ төрөл зүйл Монгол Улсад бүрэн устаж, энэ төрөл зүйлийн эх орон болсон Монгол Улс 2011 оноос уг тахийг эх нутагт нь дахин нутагшуулах төсөл хэрэгжүүлж Чехээс 15 тахь авчирч Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд нутагшуулж байгаа юм. Тэгвэл энэ удаад дээрхийн адил Чехийн Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь худалдаж авчээ. Чехийн албаныхны хэлснээр, Монгол Улс энэ удаад Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн эм тахь авсан бөгөөд тэднийг Монгол Улс хүргэх тээврийн онгоцонд суулгаж, илгээсэн байна. Тэгэхээр өнөө маргаашгүй тэдгээр дөрвөн эм тахь Монгол ирэх нь.          
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jjjt(182.160.37.216) 2015 оны 07 сарын 10

buuljis hurmeer bichleg.... uuuooooogg....

0  |  0
УНШИГЧ(121.109.237.213) 2015 оны 07 сарын 07

ЮУ Ч МЭДЭХГҮЙ, МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ Ч ХҮН ОЙЛГОГДОХООР БИЧИЖ ЧАДАХГҮЙ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ХООЛНЫ САВНУУДАА ТА НАР БОЛИОЧ, ИНГЭЖ ОЛОН НИЙТЭД ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ НҮГЭЛ ҮЙЛДЭХЭЭ БОЛЬ. ЭХЛЭЭД БѲНДГѲРѲѲ САЙН ЦЭНЭГЛЭ, БОЛОВСРУУЛ, ТЭГСНИЙХЭЭ ДАРАА БИЧ, ХАМГИЙН ГОЛ НЬ НИЙТЛЭ.

0  |  0
УНШИГЧ(121.109.237.213) 2015 оны 07 сарын 07

...Оросын судлаач Пржевалский Монголыг судалж явахдаа дэлхийд байгаль дээр хэдийнэ устаж, гаднын цөөн хэдэн орны амьтны хүрээлэнд үржүүлж байсан тал, хээрийн тахийг анх олж харсан бөгөөд энэ амьтныг Пржевалскийн адуу хэмээн нэрлэж, эх нутаг нь Монгол хэмээн дэлхий нийтэд зарласан... ЭНЭ МАШ БУРУУ, ХУДЛАА ѲГҮҮЛБЭР. ТЭР ҮЕД УСТААГҮЙ, БАЙГАЛЬД ОЛОН БСАН БѲГѲѲД ХАРИН ТЭР ОРОС НЭЭСНЭЭР ИХ ХЭМЖЭЭГЭЭР БАРЬЖ ЕВРОП УРУУ ЗѲѲСѲН БДАГ. ТЭГЭЖ БАРИХ ЯВЦДАА НХ ХЭМЖЭЭГЭЭР АЛЖ УСТГАСАН НЬ БҮРМѲСѲН УСТАХ НѲХЦѲЛ НЬ БОЛСОН ГЭДЭГ>

0  |  0
гүү(202.70.33.242) 2015 оны 07 сарын 07

эм тахь биш тахийн гүү шүү дээ манайхан монголоороо бичиж бай л даа

0  |  0
Top