Ганцаардмал Ерөнхий сайд

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 08

Улс төрд багийн тоглолтгүйгээр явна гэдэг бол сэлүүргүй завьтай далайд гарахтай адил гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бидэнд харуулж байна. Анх томилогдохдоо намын гишүүдийн дэмжлэгээр биш наймаа тохироогоор Ерөнхий сайд болсон түүнд өнөөдөр нам дотор нь ч олигтойхон хамтрагч олдохоо болилоо. Ямар сайндаа томилолтоор явсан хойгуур нь МАН-ын бүлгийн хуралд долоон цагийн турш хамаг сайхнаараа илтгэл тавьж байж авчирсан МАН-ын 6 сайдыг намынхан нь огцруулах, хөөх шийдвэрт хүрсэн байхав дээ. Үүнийг нөхрийнх нь эзгүйд хадам нь бэрээ хөөчихсөнтэй зүйрлэж байв.  Үнэн хэрэгтээ эхнэрээсээ салах эсэх нь нөхрийн л мэдэх хэрэг. Гэтэл байхгүй хойгуур нь хадам ээж нь эхнэрийг нь хөөж туугаад төрхөмд нь буцаахдаа тулсан байдаг. Энэ бол ерөөсөө өрхийн тэргүүний эрх мэдэл хадам ээжийнхээс дутуудаад байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүн ч АН-ын даргаас бага эрх мэдэлтэй байгааг энэ үйл явдал дахиад л харууллаа.

УИХ-ын дарга нь Засгийн газрын хэрэгт гар дүрээд, хэн нь хэн болох нь мэдэгдэхгүй бужигнаж байгаа нь нөгөө л “нэг хүний гарт эрх мэдэл төвлөрүүлэх хэрэгтэй” гэсэн санаархагчидад олз болоод байгаа

Анх Ч.Сайханбилэгийг Тавантолгой, Оюутолгойн ордыг хөдөлгөх зорилготойгоор Ерөнхий сайдаар томилогдлоо гэж олон нийт ойлгож байсан. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд янз бүрийн арга саам хийсээр гацаачихаад байна. Ч.Сайханбилэг нэг талдаа болно, бүтээнэ гээд байхад нөгөө талд нь З.Энхболд гацааж, зогсоогоод байдаг. Өнөөдөр Тавантолгойн орд хөдөлгөөнд ороогүй байгаа нь З.Энхболдын гар арай хүчтэй, арай урт байгааг харуулж байна.
Ингээд УИХ-ын дарга нь Засгийн газрын хэрэгт гар дүрээд, хэн нь хэн болох нь мэдэгдэхгүй бужигнаж байгаа нь нөгөө л “нэг хүний гарт эрх мэдэл төвлөрүүлэх хэрэгтэй” гэсэн санаархагчидад олз болоод байгаа юм шүү дээ. Уг нь зөв замаар нь явбал парламентын засаглал олон давуу талтай. Жинхэнэ утгаараа ард олны шууд төлөөлөл болж чаддаг. Гэтэл манайд УИХ нь бүх юмны дээр гарч суучихаад гүйцэтгэх засаглалаа нухчин дарсаар байгаа нь системийн гажуудал. Нөгөө талаас энэ үйл явдал АН дотроо хэчнээн хагаралтай, шуудайнд хийсэн эвэр шиг байгааг харуулна.

Гэхдээ сонгууль дөхөх тусам үүнээс хүчтэй цохилт, өдөөн хатгалтууд Ерөнхий сайдын суудлыг ганхуулахаар ирэх болно.

Ямартаа ч ганцаардмал сайд энэ удаадаа танхимаа авч үлдэх нь тодорхой боллоо. Гэхдээ сонгууль дөхөх тусам үүнээс хүчтэй цохилт, өдөөн хатгалтууд түүний суудлыг ганхуулахаар ирэх болно. Энэ бүхэнд бэлэн байж, үлдсэн нэг жилийн хугацаанд улс төрийг, улс орныг тогтвортой байлгахын тулд түүнд түших багана, тулах хамтрагчид хэрэгтэй байна даа.
 
Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болд(112.72.13.12) 2015 оны 07 сарын 22

новш чинь үхсэний ганцаардах . баярцогт гэж эхнэр нь ч юмуу нөхөр нь ч юм ууу хаачаав . урвагчдыг одоохондоо шийтгээгүй бай гаа нь их юм .

0  |  0
Tamir(122.201.21.161) 2015 оны 07 сарын 19

Хүрэлсүх болимоор юм. Яаж ч харсан лидер байж чадахгүй хүн шдээ.Нам ямар лидерийн хомосдолд орчихсон биш намынхаа ритенгийг Хүрэлсүх мэтээс болж унгаад яахав албан тушаалын хойноос намаа хаглан бутаргах юуч биш энэ хүнийг хазаарлах хэрэгтэй. Намаа өнгөрсөн сонгуульд баллаж хаячихаад монголын баялгыг харийнханд ашигтай худалдсан Сү.Батболд мэт нь намын нэрийг гутаахаас цаашгүй.Иймэрхүү хүмүүс намыг удирдвал дахин гарцаагүй бүрмөсөн ялагдаж таараа намын гишүүд нь анхаарах хэрэгтэй.

0  |  0
МАН засгаас гар(103.26.195.139) 2015 оны 07 сарын 10

АН-ын зөв МАН хамтрана гэж засагт орсон тэгэхэд бүтэн 6 сар гаруй болж байхад засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж эсэргүүцэж бүтээн байгуулалтыг царцааж санаатайгаар ажил унагаах муулах самарах ажил л хийсэн ийм намтай хамтрах шаардлага байхгүй хариуцлага тооцож хөөж явуулах ёстой. Тэртэй тэргүй МАН 3 сар үлбэгнэж байсан болоод засгаас өөрсдөө хаяад гарна тийм учир АН эртхэн МАН-ыг хөөж явуулж ажлаа бодсон нь дээр хамтдаа хөтөлцөөд сонгуульд орохгүй нь ойлгомжтой

0  |  0
залуу хүү(202.179.28.157) 2015 оны 07 сарын 08

з.энхболдын зөв о.толгой т.толгойг ийм байдлаар харсаар байж алдаж болохгүй дараа нь бурууг нь УИХ үүрнэ гишүүд та нар буруутай...

0  |  0
Z.Enhboldiin zuv(76.245.193.126) 2015 оны 07 сарын 08

zuv shdee.Manaihan luivar,hulhi geree hiih bolohooroo naadam,tsagaan sar,Esvel yamar neg duuliant medeelliig dalimduulj hiideg.Saihanbileg hurtel naadamaar dalimduulj hulhi gereegee hiih sanaatai baigaa.Tuuniig n Enhbold medchiheed naadamiin uer batlahgui geed bna.Buruu yum alga daa.

0  |  0
Энхболдын үг(104.131.249.42) 2015 оны 07 сарын 08

М.Энхболдыг газрын наймаачин гэж дууддаг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэгвэл тэр өөрийг нь олон жил ийн доромжилж гүтгэж ирсэн талаар ийн ярьсан байдаг. “- Үнэн гэдэг ямагт хүчтэйг бас санах хэрэгтэй биз дээ. Цаг хугацаа гэж илийг далдлаж, нуусныг илчилдэг их увидастай гэдэг юм шүү. Газрын наймаачин гэж хэчнээн л дуудлаа. Хаана ямар газар зарчихсан юм. Би өөртөө ямар газар авчихсан юм. Хаана хууль хяналтын ямар байгууллагаар би газар зарсан хэрэгт шалгагдаж байсан юм бэ. Тийм юм огт байхгүй. Гэхдээ би бас дуугүй суугаад байдаггүй. Хүн юм чинь тэсвэр тэвчээрт хязгаар бий. Надад одоо 30 гаруй ш

0  |  0
Дампуу АН(104.131.249.42) 2015 оны 07 сарын 08

АН-ынхан тэрдундаа З.Энхболд нтэр бол улстөрийг зориудаар эмх замбараагүй болгох сонирхол маш өндөр байгаа. Ямартаа л наадмын өмнөх 7 хоногийг “Тавантолгойн гэрээний шинэ хувилбарыг Баярцогтоос авахгүй гэж Зи зугтан, хүүхэлдэйн киногоо дахин тоглох долоо хоног.” Хэмээх жиргээ хүртэл гарах вэ дээ...

өөр шүү(104.131.249.42) 2015 оны 07 сарын 08

З.Энхболд бол хумсаа нуусан муур шиг гэтэж байдаг, ямар ч тулхгүй нөхөр, улстөрчийн хувьд. Харин М.Энхболдын тухайд ялж, ялагдаж сурсан, тэр чинээгээрээ цаашдынхаа зорилго чиглэлээ төгөлдөршүүлж чаддаг өгөгдөлтэй цөөн хэдэн улстөрчдийн нэг шүү дээ. Өнгөрсөн сонгуулийн дараа тэр ”Ард түмэн бол асар их зүйлийг хүсч хүлээж байдаг л даа. Үнэндээ бид 2008-2012 онд дэвшүүлсэн бүх зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө маш их ажилласан. Сонгуулиар дэвшүүл­сэн хөтөлбөрийн хүрээнд тодорхой алхмуудыг хийсэн. Эхлэлүүдийг тавь­сан, зөв ч эхлэлүүдийг тавьсан. Гэхдээ ард түмэн илүү, улам илүү сайхан зүйлийг хүсч бай

0  |  0
vg(104.131.249.42) 2015 оны 07 сарын 08

АН-ын дотоод түнжин тааруу байр байдал З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын эсрэг тэсрэг байр сууриар үргэлжилж байгаа гэдэг нь харагдаж байна. З.Энхболдын тухайд эрх мэдлийн төлөө чимээгүй юм шиг хэрнээ аймшигтайгаар гэтэж, хийж ирсэн хүн дээ. Ийм л хүн АН-ын даргаар ажиллаж байгаа. Түүнийг МАН-ын дарга М.Энхболдтой жишиж яриад байхын хэрэг байхгүй дээ

ug(180.235.176.132) 2015 оны 07 сарын 08

Top