Баярын өдрүүдээр орон нутгийн замд нийтдээ 18 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 16

Өнгөрсөн наадмын өдрүүдээр (2015.07.10-наас 2015.07.13-ны хооронд) орон нутгийн замд автын осол их гарчээ. Ер нь жил бүрийн баяр наадмаар автын осол, ялангуяа орон нутгийн замд их гардаг бөгөөд гуравхан хоногийн дотор 18 хүн амиа алджээ. Албаныхны хэлснээр, баярын өдрүүдээр Улаанбаатараас гадагш чиглэсэн автын хөдөлгөөн ихэсдэг бөгөөд энэ үеэр амиа алдсан 18 хүний 4 нь явган зорчигч, 14 нь жолооч болон зорчигч байжээ. Харин өнгөрсөн баярын өдрүүдээр Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 дуудлага мэдээлэл ирүүлсэнээс зам тээврийн осол хэргийн 822 дуудлага иржээ.  Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 13, хүүхэд өртсөн осол 16 тус тус гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top