Дундговь аймагт жуулчдын сууж явсан машин осолдож, дэлбэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 21

Энэ сарын 8-нд манай улсад аялаж явсан жуулчдын автомашин осолдож, дэлбэрчээ. Тодруулбал, Дундговь аймгийн  Сайхан-Овоо сум, Онгийн хийд орох замд  энэ сарын  8-ны өдрийн  17 цагийн үед  нэгэн авто тээврийн осол болсон байна.  Осол болох үеэр уг машинд   Нидерландын  хоёр,  Хонг-Конгийн нэг иргэн, хөтөч-орчуулагч, жолооч нар байсан аж. Тэд ослын дараа бүгд машины  лүүкээр гарсан байна. Тэднийг гарахтай зэрэгцэн машин дэлбэрч бүгдийнх нь бичиг баримт эд хэрэгсэл юу ч үгүй шатсан аж.
Ослын маргааш буюу энэ сарын  9-нд гадаадын иргэдийг нутаг буцаахад   Германы элчин   тусалсан юм байна.  Харин хөтөч-орчуулагчаар ажиллаж байсан  иргэн  А  өнөөдрийг хүртэл  ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.  Түүний  сээр нурууны 4 яс дарагдсан, хугарсан тул яаралтай мэс засалд орох шаардлагатай байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гарах үеэр машин жолоодож явсан  жолооч  өдгөө   Дундговь аймгийн  Сайхан-овоо сумын  цагдаад  шалгагдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top