Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсээр байгаа тул энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулж байна. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын харьяат 14 настай, эрэгтэй Г энэ сарын 12-нд тарваганы мах идсэний улмаас өндөр халуурч, баруун суганы булчирхай цочсоноос энэ сарын 18-нд сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаад амиа алдсан аж. Өвчтөнийг тарваган тахлын вакцины багийнхан илрүүлсэн ба өвчтөн байсан газарт дөрвөн хот айлын 30 гаруй хүн амьдардаг байна.
Сэтгэгдэл ( 0 )