Ихэнх нутгаар хур тунадастай ч, өдөр, шөнийн дулааны хэмийн зөрүү их байгаа нь бэлчээрийн ургамлын гарцад сөргөөр нөлөөлж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн секторын эрхлэгч Эрдэнэцэцэгийн мэдээллэснээр, өдөртөө 30 гаруй хэмийн дулаантай байсан газарт шөнөдөө 0-9 хэм хүрчээ.
Улсын баяр наадмаас өмнө нийт нутгийн 15 хувь нь гантай байсан бол дунд 10 хоногийн байдлаар 10 орчим хувь болж буурсан байна. Улсын хэмжээнд 15 сум гантай байна гэсэн судалгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийжээ. Тодруулбал, Архангайн Хайрхан, Увсын Сагил, Түргэн, Хөвсгөлийн Хатгал, Сэлэнгийн Хушаат, Мандал, Баянгол, Дархан-Уулын Хонгор, Хэнтийн Баян-Овоо, Баянмөнх, Өмнөговийн Цогт-Овоо, Хүрмэн, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Айраг, Дэлгэрэх сумын нутаг гантай байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )