Монгол улсад хамгийн олон лиценз эзэмшигчид нь монголчууд өөрсдөө биш, харин гадныхан байдаг нь аль хэдийнэ ил болсон. Японы Адамас майнингаас эхлээд Канадын харьяалалд байгаад одоо Оросуудын мэдэлд очсон гэгддэг Бату Майнинг гээд олон компанийн тухай өгүүлж болох билээ. Тэгвэл энэхүү Бату Майнингийн захирал асан эр эдүгээ стратегийн ач холбогдолтой ордуудын Монгол талын хувийг эзэмшигч "Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн захирал болоод байгаа юм. Монгол улсыг 100 жил тэжээх үүц гэгдсэн Таван толгойн нүүрсний ордод Оросын олигархиуд эртнээс нааш санаатайгаа илэрхийлсээ ирсэн билээ. Одоо ид тендер нь явагдаж байгаа энэ үед Монголын төр засгийн нөлөө бүхий удирдагчдыг Оросын олигархиуд “баривчлах" болсон тухай мэдээлэгдээд байгаа. Тэд Оросуудын оролцсон консорциумыг ялуулах магадлал ч бийг дэлхийн томоохон ажиглагчид үгүйсгэхгүй байгаа. Үүнд Б.Энэбиш захирал ч "хариуцлага" хүлээж байх магадлалтай бололтой. Канадын"АйвенхоуМайнз" компанийн эзэмшлийн "Бату Майнинг" компанийг Оросын олигархи О.Дерипаскагийн компани худалдаж авсан тухай яригдаж байсан. Тэгвэл тус компанийн захирлаао ажиллаж байсан Б.Энэбишид Таван толгойн хувь заяаг шийдэлцэх эрх олгосон нь хардлагыг төрүүлж байгаа хэрэг.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал
Сэтгэгдэл ( 0 )