Энэ сарын байдлаар Баянхонгор аймагт малын галзуу өвчнөөр нийт 12 мал, амьтан өвчилжээ. Үхэрт хамгийн олон буюу 5 галзуугийн тохиолдол илэрсэн бол 2 үнэг, 2 чоно, 3 нохой галзуурчээ .
Галзуу өвчнөөс гадна Баянцагаан сумд цусан халдварт өвчний 2 тохиолдол илэрсэн байна. Мөн Баян-Овоо, Бөмбөгөр, Баянхонгор сумдад “Коли иж балнад”-ын тус бүр нэг тохиолдол, Галуут сумд Боом өвчний нэг тохиолдол бүртгэгджээ.
Түүнчлэн, боом өвчин гарсан Галуут сумын 2 дугаар баг, Галзуу өвчин гарсан Гурванбулаг сумдад аймгийн Мал эмнэлэг, үржлийн тасгаас 7 хоног ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Сэтгэгдэл ( 0 )