Тэрхийн цагаан нууранд завьтай зугаалж явсан иргэдийн завь хөмөрч, осолджээ. Тодруулбал, Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд гэр бүлээрээ завьтай зугаалж явсан долоон хүний завь хөмөрч аврах хантааз өмссөн дөрвөн иргэн эсэн мэнд гарчээ.
Харин аврах хантааз өмсөөгүй иргэн Б /21 настай, эрэгтэй/, Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нар усанд живсэн байна. Ослын дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өнгөрөгч хоногийн 19:47 цагт ирж, одоогоор тус газрын Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг завь, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий газар /ОБЕГ/-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 4 )
Nuur dagasan amraltiin gazruudiin zavi hantaaz zeregt shalgalt hyanalt tavidag gazar baidaggui yumu.amralt zugaalgiin ueeer ter ontsgoigiinhon nuur deer ergelt gargadaggui yumuu. Hairan saihan zaluus
Bsan 4 hantaaziig n emegteichuud n umsuud, erchuul n hantaazgui yavjdee, tgeed magadgui daats hetruulsen uu hairan ami, haramsaltai bn
хн.амралтын газрынхан ч гэсэн хантааз өмсөх хэрэгтэйг хэлж, заншил болгох хэрэгтэй шүү дээ. Харамсмаар юм болжээ,хайран амь ,ид хийж бүтээх насны эрчүүд байна шдээ.Ум ма ни бад мэ хум
hantaaz umsduggvi ymar haihramjgvi ym be