Зургаан сайдын суудалд АН-ын фракциуд “зодолдож” эхэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 10

МАН-ын 6 сайдыг огцруулснаар эрх баригч намын санаа амрав уу гэтэл үгүй бололтой. Харин ч дотоод“зодоон” нь даамжирсан сурагтай. Өөрөөр хэлбэл, 6 сайдыг гаднаас биш дотроос томилохоор болсон нь АН-ын олон фракцийн хооронд “алаан” болох шалтгаан болжээ. Сандал суудал, эрх мэдэл гэхээр нүдээ ухаж өгөхөөс ч буцдаггүй АН-ынханд 6 сайдын суудал хэтэрхий багадаж байгаа бололтой, хувааж авах гэж “хөөрхөн” юм болж байна гэнэ. Учир нь, хэдийгээр МАН-ыг засгаас гаргасан ч “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-тай цаашид хамтрах нь АН-ын ирээдүйд ус, агаар шиг хэрэгтэй учир суларсан 6 суудлаас ганц нэгийг нь өгөх шаардлагатай болсон эрх баригчдад ердөө 3 суудал нь оногдож байна. Ямартай ч АН-д өнөөдөр намдаа хэрхэн яаж “гавьяа” байгуулсан бэ гэдэг уралдаан ид өрнөж байна гэнэ.

МАН-ын сайд нарыг огцруулахтай зэрэгцэн АН-аас сайдын суудалд залрах эрхмүүдийн нэр хэвлэлээр гарч эхэлсэн нь Д.Арвин, А.Бакей, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг гэх нэрс. Гэхдээ эдгээрээс хамгийн түрүүнд хасагдах нь Д.Арвин гишүүн гэнэ. Тэрбээр намаасаа урван байж АН-д очсон төдийгүй, МАН-ын сайд нарыг огцруулахад хамгийн их үг хэлж, өөлж баалж байсан ч түүнд “шагнал” ирэхгүй бололтой. Учир нь, хэзээнээсээ МАН-аар овоглож ирсэн Д.Арвинг АН-ын зүтгэлтэн, тэр бүү хэл, сайдын суудлаар “шагнуулах гавьяатан” гэж хэн ч харахгүй байна. Тэр тусмаа намын дарга З.Энхболд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа болохоор Д.Арвин гэдэг нэрийг хамгийн түрүүнд хасахаар байгаа гэнэ.

Харин Г.Баярсайхан гишүүн хэвлэлийнхэнд “Гишүүнийхээ үүргийг биелүүлээд явна” гэж байгаа ч цаагуураа сайдын суудалд очих гэж чамгүй зүтгэж байгаа гэсэн. Түүнд намдаа үнэлүүлээд байхаар “гавьяа” байхгүй бөгөөд ядаж л Л.Эрдэнэчимэг гишүүн шиг Тавантолгойн ажлын хэсгийг ахалж, хаваржин хуралдаад ч шийдэлд хүрэлгүй, засагт буцаасан шиг том “гавьяа” байгуулаагүй учраас Зэ дарга Г.Баярсайханаас илүү Л.Эрдэнэчимэгийг илүүд үзэж байгаа гэнэ. Харин бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт Сангийн яамыг атгуулах магадлал маш өндөр байгааг эх сурвалж дуулгаж байна. А.Бакей гишүүний хувьд сайд болох хүмүүсийн хамгийн түрүүнд нэр нь яригдаж байгаа юм билээ.

АН-ын тухайд ийм байгаа бол “Шударга ёс” эвсэлд Шадар сайдын суудлыг өгөхөөр тохироод байгаа бөгөөд уг суудалд Н.Батцэрэг эсвэл Б.Тэрбишдагва нарын нэр яригдаж байна. Харин бие даагчид өнгөрсөн хугацаанд хүчтэй сөрөг хүчин байхаа зарлаж байсан бол өдгөө МАН гэх тэднээс ч хүчтэй сөрөг хүчин бий болсон учраас энэ байр суурь өөрсдөд нь зохихгүй гэж үзсэн бололтой засагт багтах сонирхлоо хэдийнэ илэрхийлээд авсан гэнэ лээ. “Босоо” Ганбаатар гишүүнийхээ үүргийг сайн гүйцэтгэнэ гэж байгаа бол Ц.Даваасүрэнгээ сайдын суудалд сойхоор ярилцаж байгаа сурагтай. Ямартай ч энэ мэтээр эрх баригчид хэдэн сайдын суудлаа хуваарилах гэж багагүй юм болж байгаа аж.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(31.33.41.104) 2015 оны 08 сарын 25

Zailtsgaa ardchilsan nam togtvortoi tur bodlogoo barij chadahgui hogiin chaarnuud

0  |  0
Baldan(27.123.214.114) 2015 оны 08 сарын 21

Bi neg ih uhaantai hun bish gehdee neg zuiliig battai medej bna. Bi Bayarsaihanaas iluu tolgoitoi

0  |  0
Irgen(83.76.218.207) 2015 оны 08 сарын 19

Dahij AN, MAN, MAHNd sanalaa uguhgui. Shine nam garch irehgui l yum baih daa.

0  |  0
Mongol hun(112.72.13.4) 2015 оны 08 сарын 17

Sohor uhert hudag buu uzuul gedeg baihaa mon tsangasan aduu us uzeheeree yaj uudag bilee yag tiim yum bolj bna ene muusain malnuud 2016ond har mashindaa naidaj suugaa baih daa har mashintai ni tsug tsagaan davaanii hog deer gargana shuu ard tumeen dahiad bidneer. mongol ornoor toglohgui bolgoh heregtei malnaas dor novshnuud

0  |  0
Mongol hun(112.72.13.4) 2015 оны 08 сарын 17

Sohor uhert hudag buu uzuul gedeg baihaa mon tsangasan aduu us uzeheeree yaj uudag bilee yag tiim yum bolj bna ene muusain malnuud 2016ond har mashindaa naidaj suugaa baih daa har mashintai ni tsug tsagaan davaanii hog deer gargana shuu ard tumeen dahiad bidneer. mongol ornoor toglohgui bolgoh heregtei malnaas dor novshnuud

0  |  0
МОНГОЛ(202.131.230.238) 2015 оны 08 сарын 13

Монголчууд аа энэ АН ирэх жилийн сонгуулийн өмнө багтааж Оюу толгой шиг хулгай луйварь хийх вий дээ. Төр нь гадныханд, ард түмэн банкуудад /ихэнх банкны жинхэн эздэд нь гадныхан/ тоймшгүй их өртөй байдаг.Улс орон, бидний урь хүүхдүүд цаашид өөрийн газар нутагтай гадныхны боол даамал болох байна.Ард олон оо сэрээрэй, ирэх оны сонгуульд энэ 20 гаруй жил төр засгийг хувийн компани болгож байгаа этгээдүүдийг дахин сонгож огт болохгүй.Тэд дахин нэр ээ дэвшүүлвэл сонгуулийн тойрогтоо бүртгүүлж сонгуульд оролцож харин нам нь тэднийг солих хүртэл сонгож болохгүй.Эх оронч залуучууд их бий.

0  |  0
зочин(183.177.101.214) 2015 оны 08 сарын 11

Хэлэх муу үг ч олдохгүй, бүх муу муухай үгийг хэлээд ч багадахаар асуудал байна. Улс орноо Грек шиг л болгочихож мэдэхээр байна. Ийм намыг 2016 онд бүү сонго

0  |  0
9999(203.91.117.4) 2015 оны 08 сарын 11

muu malnuud heleh ug alga. huduu sumiin emnelegiin tutub yamar baigaag medej bgaa hun bgaa bol uu. bugdiig ni zailuulah heregtei.

0  |  0
buugii(183.81.169.22) 2015 оны 08 сарын 11

Bayarsaihan erdenechimeg ch geh shig bolimoor yu. AN tiim bolovson huchin muutsi hergu. Ardiin nam bol zahaasaa chadaltai humuuseer dvvren mundag nam shu. Busad ni yana da mongol oron mini suirch duuslaa ye Burhan mini avarch hairla

0  |  0
zochin(202.21.113.238) 2015 оны 08 сарын 10

yu ch gehev dee!!!

0  |  0
zochin(122.201.22.128) 2015 оны 08 сарын 10

Hereg alga.

0  |  0
Top