Баянхонгор аймгийн харьяат иргэн Г хоёр хоногийн өмнөөс эхлэн өндөр халуурч, түргэн тусламжаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.
Тэрбээр гар аргаар алт ухаж, амьжиргаагаа залгуулдаг нэгэн бөгөөд найзуудтайгаа Говь-Алтай аймгийн Бигэр суманд очиж газар шороо ухаж, алт хайж явахдаа нутгийн айлд тарваганы мах идсэн гэнэ. Тэгээд аймагтаа очоод удалгүй халуурч, бие нь тавгүйрхсэн байна.
Одоогоор түүнийг тарваган тахал өвчнөөр өвчилсөн хэмээн үзэж, эмнэлэгт тусгаарлан шинжилгээ авсан байна. Шинжилгээний хариу энэ долоо хоногт гарна.
Сэтгэгдэл ( 0 )