Бохирын цооногт ухаан алдсан таван иргэнийг аварчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 11

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төмөр замын Чойр өртөөний бохирын шугамын худагт бохир соруулан ажиллаж байсан 37-49 насны таван иргэн ухаан алджээ. Тэд бохирын үнэрт угаартаж ухаан алдсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын дэд ахлагч Ц.Батхишиг, дэд ахлагч Б.Дарханхишиг нар эсэн мэнд гаргажээ. Аврагчид амралтын цагаараа галт тэргэнд хүн суулгаж өгөхөөр явж байгаад дээрх хүмүүсийг аварсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.137) 2015 оны 08 сарын 11

Аврагчдад баяр хүргэе.ажил амралтын цаг нь байнга ажлын цаг утгаараа байдаг тэднээр бахархаж байна.Авхаалж самбаатай зоригтой залуусыг шагнаж урамшуулъя.Ажил хийж байсан хүмүүст эрүүл энхийг хүсье.Ажилчдынхаа эрүүл мэндийг анхаараагүй дарга сэтэртнүүдэд арга хэмжээ авч,шийтгэе

0  |  0
Top