Худгуудыг “ухаалаг” болгож эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 12

“Ухаалаг” төр, “ухаалаг” автобус хэрэгжүүлж эхэлсэн Засгийн газар одоо худгуудыг “ухаалаг” болгохоор шийджээ. Ингэхдээ Орхон аймгаас эхэлж, тэндхийн худгуудыг ухаалагжуулахаар зэхэж хоёр ч газарт туршиж байна. Тодруулбал, дээрх хоёр усны худагт тусгай төхөөрөмж суурилуулж иргэд тэнд нь карт уншуулж усаа худалдаж авч эхэлсэн байна. Орхон аймагт нийтдээ 76 худаг байдаг бөгөөд үүнээс хоёрыг нь ухаалагжуулсан нь энэ аж. Юутай ч, энэхүү хоёр “ухаалаг” усны худаг иргэд 24 цагийн турш үйлчлэх гэнэ. Ер нь худгуудыг ухаалагжуулж байгаа энэхүү ажил нь автобусны мөнгө хураагчдыг ажилгүй болгосон шиг усны мөнгө хураагчдыг мөн ажилгүй болгох эхлэл юм байна гэдгийг Орхонынхон хэлж сууна. Ингээд тун ч удахгүй Улаанбаатарт “ухаалаг” худгууд ус түгээж эхлэх нь дээ.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(180.149.78.21) 2015 оны 08 сарын 13

Хуцаарай.худгийг биш ухаанд нь ухна үхсэн 76 новшоо эхлээд ухаалагжуул

0  |  0
ааа(202.72.246.106) 2015 оны 08 сарын 12

Ухаалаг гэсэн нэр томъё ерөөсөө зохихгүй байна

0  |  0
qwesdwe(202.70.40.146) 2015 оны 08 сарын 12

tenegt mongo ideg argaa olj yadsan nowshnuud we?

0  |  0
Top