Дэлхийн хамгийн баян орнуудын нэг, газрын тосны арвин их нөөцтэй Арабын ертөнцийн Кувейт улсын хаан /эмир/ Монгол Улсад амарч байна. Тэрбээр Хэнтий аймгийн “Өндөрхаан” жуулчны баазад амарч байгаа бөгөөд сүүлийн хэдэн жил тэнд очиж амарч байгаа гэнэ. Ан хийсэн шигээ амарч, алжаалаа тайлдаг Кувейтийн хаан Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах хүүхдүүд, ач зээ нар болон бие хамгаалагчид, үйлчлэгчдийнхээ хамт Хэнтийд амарч байгаа ба эдгээр өдрүүдэд 50 сая төгрөгийн тооцоо хийсэн байна. Жуулчны баазын төлбөр хийгээд хүнсний дэлгүүрүүдээс авсан их хэмжээний бүтээгдэхүүний үнэ 50 сая төгрөгт хүрсэн аж. Түүнчлэн тэрбээр Хэнтий аймагт 300 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэсэн байна. Кувейтийн хаантай уулзсан Хэнтий аймгийн засаг дарга асан С.Жаргал “Өндөр боловсролтой энэ эрхмээс манай томчууд сурах юм их бий дээ” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсанд бичсэн бөгөөд магадгүй тэрбээр энэ үгээрээ төрийн томчуудыг Кувейтийн хааны “гар татдаггүй” зан чанараас суралцах хэрэгтэй хэмээн хэлсэн ч байж болох юм. Юутай ч, Кувейтийн хаан хэдэн жилийн өмнө Монгол Улсад парламентын шинэ ордон барихад нь зориулж 20 сая ам.доллар хандивлаж байсан юм. Мөн Хэнтий аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч нарыг өөрийн хөрөнгөөр Кувейт улсад аваачиж, эх орноо үзүүлж байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
ee mania ix xurliin gishuud ooriigoo boddog ni iluu olon ard tumnee boddog ni gariin arban xuruund bagtaxuu chaabac gej ugaac ertnii curgaald yduu xuneer bitgii tor bariul yzguurtan uxaantai bayn xuniig xaan cuudald cuulga gej baidag uchir yduu xun xorongo mongond abtax ni amarxan xarin udam cain bayn xun bol xorongo mongond ba abilgad abtaxgui gej baidag iim l ix ylgaa baina odoo tegeed ix xurald olon congogdood baixaar bayjina gecen shunal baican tsagt ulc xogjixgui