Усанд живснийг 20-иод хоногийн дараа мэдэв

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 20

Архангай аймгийн Урд Тамирын голын эргээс нас барсан хүний цогцос олджээ. Үл мэдэгдэх цогцос Цэнхэр сумын 12 жилийн сургуулийн математикийн багш залуугийнх болохыг тогтоожээ. Талийгаач ам бүл дөрвүүлээ амьдардаг байж. Гэрийнхэн нь түүнийг золгүйгээр амь эрсэдсэнийг мэдээгүй байв. Амралттай байгаа болохоор найз нөхөдтэйгөө явж байгаа болов уу, яагаад утсаар ярихгүй байгаа юм бол гэж бодож байсан хэмээн талийгаачийн ээж хэлж байв. Одоогоор хууль хяналтын байгууллага уг хэргийг шалгаж байна.



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.102) 2015 оны 08 сарын 20

ум ма ни бад мэ хум

0  |  0
Top