Энэ сарын сүүлээр цочир хүйтэрнэ гэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 20

Орхоны сав хөндий Монгол Улсын хамгийн хүйтэн газруудын нэг билээ. Тиймдээ ч тэнд ихэнх газрыг бодвол арай хүйтэн байдаг. Орхон аймаг буюу Эрдэнэт хотын цаг уурчид энэ сарын сүүлээр хөрсөн дээр цочир хүйтрэхийг санууллаа. Тиймээс Орхоныхон өвлийн бэлтгэл ажилдаа гарчээ. Гэхдээ Орхон аймагт сүүлийн гурван өдөр тасралтгүй бороо орж, энэ үеэр салхины хурд 14 м/с байж, агаарын хэм 8-10 байв. Өөрөөр хэлбэл, хүйтэн бороо орж, бороон шуурга болжээ. Салхины хурд 18м/с бол аюултай, 24м/с бол гамшгийн хэмжээнд авч үздэг. Харин 14м/с хурдтай борооны улмаас олон айлын хашаа үерт урсаж иргэд ихээхэн зутарсан байна. Мөн хүчтэй салхины улмаас айлын хашаа, дээвэр хийсч нуржээ. Хэдийгээр ойрын гурван өдөр бороогүй дулаан байх ч энэ  сарын сүүлээр хөрсөн дээр цочир хүйтрэрч цас орох төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top