Дэлхий дахинаа устаж үгүй болсон олон амьтан байдгийн нэг нь улаан чоно юм. Тэгвэл Монголоос энэ төрлийн нэг чоно олдож, өдгөө дэлхий дахинд сенсаац болж байна. Дэлхий дахинд битгий хэл Монгол Улсад устаж үгүй болсон гэж итгэж байсан улаан чоно хүн ам сийрэг, өргөн уудам газар нутагтай Монгол Улсад хамгийн сүүлд 1969 онд харагдаж байсныг тухайн үед нь хүмүүс тэмдэглэн үлдээж, хамгийн сүүлчийн улаан чоно хэмээж байв. Тэгэхэд Өмнөговь аймгийн Зөөлөн улаанд харагдаж байсан улаан чоно 50 орчим жилийн дараа буюу энэ сарын 5-ны өдрийн 13:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн өмнөд хэсэгт харагджээ. Чононууд дотроо гарамгай анчинд тооцогддог улаан чоно хүнээс маш их айж нуугддаг бөгөөд тиймдээ ч хүнд бараг харагддаггүй байна. Тиймээс л 50 жилийн дараа харагдаж буй энэ чоно эрдэмтдийн тогтоосноор 76-100 см урт биетэй, 45-50 см урт сүүлтэй, 17-21 кг жинтэй байдаг аж. Ямартай ч, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгийн нэгэн ууланд байрлуулсан Говийн баавгай буюу мазаалайг судлах хяналтын камерт үлдсэн энэ амьтны зургийг улаан чоно гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 16 )
Tomhon uneg ym bishuu
чоно минь хүн гэдэг амьтанд л битгий итгэж үзээрэй эрх чөлөөгөө эдлэж яв
Одоо нөгөө духлаа анчин нэр зүүсэн хурдан буу жип хөлгөлсөн дураакууд нь очоод нучихвийээ
ASHGUY DEE . ALAKHYN DONTONGUUD MINI BITGII TENEGTEEREI DEE . GOWIIN BAYAN BURD GEDEG YUM , GOWID CHI BAS MOD URGADAG YUM SHUU DEE > tenEguud mun CHI OLON BAIKH YUM DAA
Tsaanaa ni oi bgaan bishuu
nohoi ene zeluud gazar bhgui bhaa gaihaltai yum ulaan chono bgasai
Aygui bol urand hordson shar nohoi bga bz xxa
yun ch surtei garchigtai yum be de. ali deer 8 sariin 5nd oldonguut ni neted tavisan bsan odoo l harj bgaan bhda
too hemjeeg ni olshruulah yumsan
Urjij l bg um bndaa oi huvchduu