Монголоос бүргэд авах сонирхолтой гаднынхан эрс нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 28

-Монголын жигүүртнийг дан ганц арабууд сонирхдоггүй-

Монголоос жил бүр шахуу ил, далд хэлбэрээр шонхор шувуу хил давуулдаг болоод удсан. Монголд өргөн тархсан идлэг шонхор шувууг олж авахын тулд арабын ертөнцийн баячууд их хэмжээний мөнгө зарж, түүнийг нь олох гэсэн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй багийн бүтэн сарын хүнс, замын зардал, цалинг даадаг. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын төлбөр, хил гаалийн татвар, бас бус татаас, урамшуулал гээд нэлээд хэдэн мянган ам.доллар  төлсний эцэст сая нэг шонхор шувуутай болдог бөгөөд энэхүү ажлыг хувийн бизнесээ болгож улсад хохирол учруулагчид олон болсон аж. Түүнчлэн шонхор дотроо нэн ховорт тооцогддог цагаан шонхор шувууг арабууд бүр ч илүү мөнгөөр худалдан авдаг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд дан ганц шонхор гэлтгүй бүргэд шувууг гаднынхан их сонирхох болж, хил давуулдаг болсон байна. Ялангуяа америкчууд үндэснийхээ бэлэг тэмдэг болсон бүргэд шувууг илүүтэй сонирхох болж, ихэнхдээ Монгол Улсад хохиролтойгоор хил давуулж байна. Монгол Улс 11 аймгаас шонхор шувуу барих зөвшөөрөл олгосон бөгөөд нэг шонхрыг 11760 ам.доллар /23 сая төгрөг/-аар үнэлжээ. Жил бүр 200-300 шонхор худалддаг гэхээр Монгол Улс үүнээс багагүй хэмжээний ашиг олдог. Гэхдээ гаднынхан ч тэр, дотоодынхон ч тэр хууль дүрмийг зөрчих нь олонтаа бөгөөд Катар болон Кувейтийн хаадын бие төлөөлөгчид Монгол Улсад ирж олон тооны шонхор барихдаа Байгаль орчны яамнаас авсан тооноосоо хэтрүүлж, 22 шонхор илүү барьж байсан юм. Ямартай ч, энэ мэт, шонхор, бүргэд шувуудыг Монгол Улсад хохиролтойгоор бус экспортолж, олноор нь үржүүлж хяналтыг нь чангаруулж, худалдааг нь нээлттэй болговол улсын төсөвт багагүй хэмжээний мөнгө төвлөрөх боломжтой юм байна.    

Э.Төгс

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бэрх(202.179.20.112) 2015 оны 08 сарын 29

Миний монголын тэнгэрт өдөлсөн бүргэд Бусдын нутагт ясаа тавьдаггүй

0  |  0
irgen(65.128.90.215) 2015 оны 08 сарын 29

ylsiin tusuvt bagagyi mungu tuvlurnu genyy za boli doo estoi idne idne gehed arai dendej baigaa um bishyy ter byrged chin baigaliin tentsvertei baidlig hadgalj baidag mash heregtei amitan shu dee ysan tolgoi malaa

0  |  0
irgen(65.128.90.215) 2015 оны 08 сарын 29

odoo mongol yls byrgedee zarj idehgyi bol tyrj yhehed hyreed baigaa umuu heden terbymaarn lyivardaj ideed odoo hanahaa baigaad byrgedee gadniihand uguhn dytaj gene

0  |  0
Top