“Там шиг замаар аялсан диваажингийн аялал”

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 01

Монголд аялсан АНУ-ын нэгэн жуулчны аян замын тэмдэглэл нийтлэгджээ. Утгачилбал зодуулсан юм шиг хүндүүр болгох Монголын бартаат замаар хийсэн дэндүү үнэ цэнэтэй аялал” хэмээх гарчигтай 8 сарын 30-нд тавигдсан энэхүү нийтлэлд хэдхэн долоо хоногийн өмнө би эхнэр болон хоёр найзынхаа хамт ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ Ван/фургон/ автомашинаар Монголын энхэл донхол болсон донсолгоот замаар дээш доош үсрэн байж дэндүү гайхамшигтай аялал хийсэн хэмжээ. Тэдний хөлсөлсөн автомашины жолоочийг Оюунбаатар гэдэг бөгөөд Оогий гэж дууддаг байж. Бахархам энэ хүний дүр төрх одоо ч сэтгэлд тодхон бөгөөд эсгий малгай духдуулан өмсч, замын нүх хонхорхойг чадмаг гэгч нь тойрч гарах Оогий хааяа амнаасаа нууцлаг авиа гарган аялангаа жолоогоо мушгидагсан. Бид Монголын өргөн уудам хөдөө  нутгаар аялж бүтэн долоо хоногт гэрт унтаж, ууланд авирч, морь унаж, нуурт сэлж, халуун рашаанд орсон. Монгол Улс 603 мянган миль хавтгай дөрвөлжин талбайг хамрах Америкийн Калифорни, Орегон, Вашингтон, Идахо, Юта муж шиг том газар нутагтай бөгөөд 3-хан сая хүн амтай. Тэдний хагас нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Харин үлдсэн хагас буюу 1,5 хүн хөдөө нутагт амьдарч гол төлөв газар тариалан, уламжлалт мал аж ахуй эрхэлнэ. Бид замдаа тэмээн сүрэгтэй таарч /тэр дотор шинэ төрсөн ботгонууд байсан/ маш сайхан зураг авсаар нэгэн гэр амралтын газарт буудалласан. Яндаг хэмээх эмэгтэйн өрмийг идэж, гадаад зоосон хиймэл дагуулын тавган антеннаар телевиз үзэж шорвог сүүтэй цай ууж аялсан бөгөөд тэр бүгдийн хамт одоо ч амтагдсаар байна гэв. Бидний хөтөчөөр коллежийн англи хэлний багш Оюунцэцэг /Оюунаа/ ажилласан бөгөөд тэр 12 настай Хүслэн хэмээх охиноо дагуулан биднийг хөтөчөөр ажилласан юм. Хүслэн охин Оюунаад болон бидэнд цаг үргэлж инээд бэлэглэж, хөгжөөдөг байсан юм. Чингис хааны нутаг болсон Монгол Улс АНУ-ын жуулчдын ховорхон очдог газрын нэг. Манай засгийн газрын тооцоогоор өнгөрсөн жил Монгол Улсад 15 мянга орчим АНУ-ын иргэн зочилсон нь 258 мянган хятад пасспорт эзэмшигч иргэнтэй АНУ-ын хувьд тун бага тоо юм гэх зэргээр Монгол Улсад аялсан өндөр сэтгэгдлээ АНУ-ын нутаг нэгтнүүдээ хуваалцжээ.   

 

Э.Төгс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
choi(122.201.31.148) 2015 оны 09 сарын 03

choinom

0  |  0
Top