Монголчуудын эртнээс тоглож ирсэн, спортын нэг ухаан зарсан төрөл бол шатар билээ. 64-хэн нүдтэй энэ хөлөгт тоглоом дээр 64 саяас ч олон хувилбар тоглолт гардаг нь өөрөө гайхалтай бөгөөд үүнээсээ болоод ч тэр үү өдгөө дэлхийн хэмжээний оюуны спорт болон хөгжсөн юм. Сүүлийн үед Монгол Улсад шатрыг олон хувилбар тоглолт шиг нь олон янзаар урлаж, бүтээдэг болсон бөгөөд түүний нэгэн жишээ болсон гайхамшигт нэгэн шатар Баянхонгор аймагт бүтээгджээ. Баянхонгор аймгаас “фэйсбүүк” хэрэглэгч Давгадоржийн Мөнхбат хэмээх залуу “Миний ахын урласан чулуун сийлбэрт шатар” хэмээн энэхүү шатрыг танилцуулжээ. Сарлагийн нуруун дээр дүрсэлсэн энэхүү шатрыг мод, чулуу, сарлагийн эвэр ашиглан бүтээсэн аж.
Сэтгэгдэл ( 4 )
Ene shatar yamar vnetei we
Gaihaltai vneheer awyastai
gaihaltai
Ямар гоё юм бэ