Хэнтий аймгийн ЗӨСТөв үүсгэн байгуулагдсаны 70 жил болж байна

Админ | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

Хэнтий аймгийн ЗӨСТөв үүсгэн байгуулагдсаны  70 жилийн ойн хүрээнд “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, тэмцэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн хурал болж байна.


Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхмандах : “Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд анагаах ухааны хөдлөшгүй нотолгоо маш чухал байдаг. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа энэ үед анагаах ухааны салбарт ажиллаж байгаа бид бүхэнд маш том хариуцлага ирж байгаа гэдгийг хэлмээр байна.  Хүн, малын халдварт өвчинд тулгамдаж байгаа асуудлыг хурлаар авч хэлэлцэж байна. 


Манай орон нутагт НҮБ-ын хүн амын сангаар 100 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт эрүүл мэндийн салбарт хийгдсэн. Чингис хотын өрхийн гурван эмнэлэгт тусламж үзүүлсэн байгаа.  Манай орон нутгийн эмнэлэг 70 орчим мянган иргэнээс гадна Дорноговь, Говьсүмбэрээс орж ирсэн малчдад үйлчилгээ үзүүлдэг.  Халдварт өвчний гаралтыг 15 хувь бууруулж ажиллаж байна.  Нөгөөтэйгүүр бэлгийн замын халдварт өвчин буурахгүй байгаа нь орон нутагт тулгамдаж байгаа асуудал.  Мөн төсөв мөнгөнөөс болж эрүүл мэндийн салбарын зарим ажил хоцрогдож байгаа. ” гэв.  


Уг хурлаар 11 илтгэл хэлэлцэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top