Монгол, Хятадын хил орчимд газар хөдлөв

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Энэ сарын 13 ны өдрийн  Бээжингийн цагаар  15 цаг 51 минутанд Монгол, Хятадын хил орчимд Монгол орны баруун хэсэгт  /Хойд уртрагийн 45 градус, Зүүн  уртрагийн 91.5 градус  талаар/ 4.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн гүн 8 км байсан  бөгөөд  газар хөдөлсөн бүс нутаг  Шиньжаны ӨЗО-ны  хэсгээр  Монгол Улстай хиллэдэг  юм . Энэ талаар Хятадын  Газар хөдлөлт судлах газрын интернет сайт мэдээлжээ.

Тэгвэл энэ мэдээтэй зэрэгцэн Ховд аймагт газар хөдөлсөн тухай мэдээ дуулдав.  Тус аймгийн Алтай сумын төвөөс баруун урд зүгт 77 км-ийн зайд /У-91073’ Ө-44022’/ энэ сарын 13-ны өдрийн 16:51:14 цагт таван магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ.  Энэ хоёр газар хөдлөлт цаг хугацаа болон солбилцолын хувьд давхцаж  байгаа болохоор хоёр орны хил зааг газрыг хамран чичирэхийлэл нь мэдрэгдсэн бололтой.  Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгийн Онцгой байдлын газартай холбогдон тодруулахад Ховд аймгийн төв орчимд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top