Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирснээрээ стратегийн орд газруудыг ашиглалтад оруулж, уналтад ороод байгаа эдийн засгаа аврах шийдвэртэй алхамыг хийхээр зоримогхон хөдөлсөн. Гэсэн ч хойд урдахаа бодохгүй, хор хөнөөлтэйг нь ч мэдэхгүй байж Ноён уулыг гадныханд өгч сүйд хийх нь хэмээн гаслагчдын томоохон хүрээ хамарсан эсэргүүцлээс болоод Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордыг ашиглалтад оруулах ажил нэг ёсондоо зогсонги байдалд орсон гэхэд болно.
Түүнчлэн эл ордыг хуулийн дагуу “Сентерра гоулд монголия” ХХК эзэмшдэг боловч төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох асуудлаас болоод хүлээлтийн байдалд орчихоод байгаа билээ. Уг нь Засгийн газар анх Гацууртын ордын тусгай зөвшөөрдийг эзэмших “Эрдэнэс-Гацуурт” хэмээх хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Гэвч эрхэм гишүүд төрийн эзэмшлийн хувь хэмжээг ярилцахаасаа илүүтэй, хоёр талцан улстөрийн шоу хийж, Ноён уулан дахь Хүннүгийн булш бунхан хөндөгдөнө гэх хэт хамгаалагчдын үгэнд итгэчихээд ичсэн нэрэндээ байр сууриа хамгаалах нэрээр гэдийгээд хэвтчихсэн нь нууц биш. Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид нөхцөл байдлыг газар дээр нь очиж судлан дүгнэлт гаргаж түүнийгээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэдэнтээ тайлбарлаад ч тусыг эс олсон. Аргаа барсан эспикер УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй нөхдүүдэд хандан салбар яам, шалгасан хүмүүс нь үгүй гээд байхад олж илрүүлээгүй, гарт баригдахгүй олдвор яриад ажил сааруулахгүй байхыг анхааруулсан ч тэд гүрийсэн чигээрээ, зүтгэсэн хэвээр. Тэднийг ийнхүү эх орноо хамгаалагчдын дүрд тоглож, олон нийтээс оноо цуглуулж байх хооронд өнөө Ноён уулыг маань нинжа нар цөлмөж дуусах нь. Нэг шөнийн дотор 300-гаад нинжа орж ирж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Үнэндээ нинжа хэмээх хүрз барьсан дээрэмчдэд Хүннүгийн булш юуны хамаа байхав.
Тэд алт байвал авна гэж л дайрахаас ай хөөрхий түүхийн дурсгал минь гэж хамгаалах сэхээрэл, сэтгэлгүй хүмүүс. Тэгэхээр өнөө түүхийн дурсгал чинь өнөөдөр жинхэнэ хөнөөлийн ирмэгт оччихлоо гэсэн үг. Гадныханд хамаг баялгаа өгөх гэлээ, хайран түүхийн дурсгал гэж сошиал ертөнцөөр дүүрэн хашгираад байсан нөхдүүдээ одоо очиж нинжа нарыг хөөж, Ноён уулаа хамгаалбал яасан бэ. Тэгэхгүй бол тэвэр тэврээр алт олборлохыг хүссэн нөхөд тэр уулыг чинь удахгүй газрын хөрснөөс арчиж мэдэх нь. Өмнө нь ийм нөхдийн хөлд үрэгдсэн өчнөөн газар өмбий цөмбий юм үлдсэнийг эрхэм эх орончид минь эрхбиш мэдэж л байгаа байлгүй.
Уг нь энэ ордыг ингэж нинжа нарын армид цөлмүүлэхийн оронд хувь эзэмшлээ хурдхан тогтоогоод, хууль журмын дагуу ашиглалтад оруулж, олон улсын жишгийн дагуу түүхийн дурсгалаа хамгаалж үлдэх ажлыг хийсэн бол улс оронд минь арай илүү ашгаа өгөх байсан болов уу.
Гацууртын орд 27.6 сая тонн хүдэр бүхий 75.9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгджээ. Монгол орны алтны металлогений мужлалаар энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй болох нь тогтоогджээ. Иймээс хайгуулын ажлыг үргэлжлэн явуулснаар нөөц нь 100 гаруй тонн болох магадлалтай гэж гарсан аж. Тус компанийн удирдлагын хийсэн танилцуулгад эдийн засгийн ашигтай нөөц нь 50 тонн гэж дурьдагдаж байна лээ.
Энэ их нөөцийг ашиглаж гэмээнэ элгээрээ хэвтсэн эдийн засагт их нөмөр болох нь дамжиггүй. Харин нинжа нарын гарт сүйдээд дуусчихвал сүйрлийн хохирлыг бид л амсана гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд эрхбиш мэдэж байгаа гэж найдахаас.
Тэднийг харин тэнцвэртэй зөв шийдвэр гаргатал харамлаад байсан хүмүүс хамгаалалтад гарвал яасан юм бэ.
Сэтгэгдэл ( 12 )
GADNII HURUNGU ORUULAGCH NERTEI LUIVARCHID UHVAL BOROO GOULD SHIG L UM BOLNO, 40 TH ALD YAMARCH TATVARGUI GARAAD YAVCHIHSAN , TEGEJ BAISAN DOR NINJAA NERTEI YADARSAN ARD TUMNEEREE UHUUL , DARAA NI TUR ZASAG NUHUN SERTEELT HII
Za boroo goldiin muusain gulugnvvd ta nariin nuhun sergeelt gj yu bdiin hol ochij hutsatsgaa ta nar uhahaar bldog yum u
Төр нутаг ус,газар шороогоо,ард иргэдээ хамгаалах гэж татавар авдаг шүү дээ!чадахгүй байгаа бол огцорох хэрэгтэй!!!
Tuhain yed hamgaalaad bsn humuus chin uursdu ninja bsan suragtai bnle . hahaha
bid nar uhahad er ni yadag yum be.gadniihand yahaaraa zaaval uhuulah estoi gj.
hunii nohoo idsenees uuriin nohoi idegee
hujaa Uaynga,bosoo ganbaa met ni hamgaalaach ee!
bosoo Ganbaa metiin shouchid yaagaad tag bna aa.Alt huuli busaar olborlogch mapias mungu avchihsan uu.
наадуул чинь ганц ч цаг хамгаалалтанд зогсох чадалгүй бас сэтгэлгүй хүмүүс. тэд улс төрийн шантаж хийж улс орныг уруудуулах далд хар бодлоготонгууд.өөрсдийгөө ард түмний талынхан гэж харагдуулах гэхдээ үндэсний эрх ашгийг илт үгүй хийдэг улаанг популистууд шүү дээ.тэд хэрэгтэй цагт монголын төлөө юу ч хийхгүй.ганбаатар уянга яасан бэ та нар амьд уу
Ter hudlaa eh oronch tsarailsan ikh hurliin gishuud Uyanga, Ganbaatar, davaasuren terguutei nehduud odoo ter uuliig ochij hamgaalaach, Ninja nart tuuhiin soyol estoi padgui, harin jinhene uregdej tonogdson tohioldold ard tumen ta naraas yal asuuh bolno