УИХ-ын дарга З.Энхболд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах бодолтой байгаагаа мэдэгдэх үеэрээ “УИХ зургаа дахь удаагаа өршөөлийн хууль баталж байна. Гэхдээ өмнөх таван хуулийг батлахад ингэж их дуулиан шуугиан болж байгаагүй. Энэ удаагийн өршөөлийн хуулийг хэтэрхий улстөржүүлээд байна” гэж хэлж байсан. Тэгвэл энэхүү Өршөөлийн хуулийг тойрсон улстөржилт ингээд дуусахгүй бололтой. Зарим улстөрийн хүчин Өршөөлийн хуулиар барьцаа хийн, сайд нараа Засгийн газраас татах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн гэх мэдээлэл ордноор нисч байна. Түүгээр ч барахгүй УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн “Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл” боловсруулахаар болсон сурагтай. Энэ хуулийн төсөлдөө Ерөнхийлөгчийн хориг тавьсан хуулийн заалтын агуулгыг дахин багтаахаар болсон байна. Юу ч гэхэв дээ. УИХ-ын эрхэм гишүүд маань ийнхүү чуулганы танхимаас гаруутаа л авлигачдыг, албан тушаалтнуудыг хамгаалах аргаа сүвэгчилж байна. Магадгүй бүгд тэдэнтэйгээ холбоо сүлбээтэй, хор найруулсан нууцтай болохоор тэр биз гэж хардахаас аргагүй байдалд олон нийтийг хүргэж байна гэсэн үг. Зарим нэг заримдагуудын хувьд бол Засаг төрийн өндөр албан тушаалд гарч ирэхэд аргагүй түлхэц болсон эздээ хамгаалахын тулд нэр нүүрээ баран зүтгэж байгаа нь олны нүдэнд ил байгаа гэж болно.
Түүнээс биш ард иргэд “Авлигачдыг, албан тушаалтнуудыг өршөөж болохгүй” гэдгээ маш тодорхой илэрхийлээд байгаа. Тэгээд ч Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хоригоо тавьлаа. УИХ хүлээж авсан. Гэтэл дахиад л хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийг хамгаалахын төлөө төрийн түшээд маань ийн улайрч байна. Харамсалтай биш гэж үү. Авлигал авч, албан тушаалаа урвуулан ашиглаж, ард иргэдийнхээ халааснаас хулгай хийсэн хэдхэн хүний төлөө Монголын төрөөр ингэж тоглож байдаг яасан арилчихсан дотортой ард түмний төлөөлөл вэ, тэд.
Уг нь улс орныг минь урагштайхан удирдаад, улс ардынхаа төлөө эх орноо хөгжүүлж, ирээдүйгээ харсан бодлого хэрэгжүүл гэж Төрийн дээд эрхийг түмэн олон тэд нарт өгсөн. Харамсалтай нь өгснөө эргүүлээд татах эрх л одоогоор ард түмэнд алга. Тиймээс л тэд даварч байна. Уг нь УИХ-аас эргүүлэн татах эрх ард түмэнд байдаг бол ч...
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 3 )
Elbegee naiz bayartsogt dorligjav 2iigoo huuchnaas ni ehsuled sohoj buh no.g ni ilruulj shorond hii. Tegehgui bol chi hen ch bish. Elbegee ATG.iin Hurts 2 denduu ih humuusiig helmegduulj bn. Nugel ni nudere garah tsag aisui
ergvveed tatay elbegiig ch tatay. turiin huuli huviin zevseg baij bolohgvi . vilchilbel ter kapla elbeg bayr bayrtcogt bvgded ni tegsh vilchleh heregtei.
Ard tvmen ni gargaad irsen ym chin ergvvleed tatchihdag sistemtei bolmoor l ym bna shv