Монголын хамгийн тогтворгүй хуулийн нэг нь Сонгуулийн тухай хууль юм. Өнгөрсөн цөөхөн сонгуулийн хугацаанд энэ хууль хэдэнтээ өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлчийнх нь өөрчлөлт 2012 оны сонгуулийн өмнөхөн хийгдсэн билээ. Одоо энэ хуулиа дахин өөрчлөх асуудал яригдаж байна.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа АН-ынхан МАН-д хадаг барьж хошуу цорвойх шалтгааны нэг нь энэ Сонгуулийн хуулийн өөрчлөлт байсан юм. 2013 оноос хойш УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан ч парламентад суудалтай гурван намтайгаа үг хэлээ ололцож чадалгүй өдий хүрсэн. Хүч хүрэхгүйгээ мэдсэн үү, сайдын суудалдаа санаа тавиад амжихгүй байна уу, ажлын хэсгийн дарга Сонгуулийн хуулиар ам нээхээ ч больжээ. Эцэст нь “Энэ завшааныг ашиглан” МАН-аар ахлуулсан улс төрийн намынхан “эв саналаа нэгтгэн” Сонгуулийн хууль боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм. Тэд хуулийн төслөө боловсруулчихсан, удахгүй Засгийн газрын саналыг авахаар өргөн барих гэж байгаа гэнэ.
Ном журмаараа бол Сонгуулийн тухай хуулийг дараагийн сонгуулиас наанадаж зургаан сарын өмнө хэлэлцэж баталсан байх учиртай. Тэгэхээр цаг хугацаа тун бага үлдсэн гэсэн үг. УИХ-ын хаврын чуулганы үеэр МАН Сонгуулийн хуулиар бүх ард түмний санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ-д даргад өргөн барьсан ч тэгсхийгээд мартагнасан. МАН ч өргөн барьсан тогтоолынхоо төслийн араас явсангүй. Сонгуулийн тогтолцооны талаар намууд өөрсдөдөө ашигтай хувилбарыг дэмждэг учраас энэ эсрэг тэсрэг байр суурь нь үг хэлээ ололцоход тээг болдог. Харин улс төрийн намуудын байгуулсан ажлын хэсгийнхэн дундын боломжит байр сууриа ололцсон бололтой. Өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлсэн.
Түүний хэлж буйгаар “Сонгуулийн хуулийг өөрчлөх хуулийн төсөл бэлэн болсон. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ хуулийн өөрчлөлтийн төслийг авч хэлэлцсэн” гэнэ. Тэгээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзжээ. Хуулинд тодорхой найман өөрчлөлт оруулснаа тэрбээр тодотголоо. Хамгийн эхэнд нэрлэсэн өөрчлөлт нь мөнөөх хар машины тухай байв. Энэ хар машинд МАН-ынхан хэзээнээсээ аллергитай. Хуулинд орж буй өөрчлөлтөөр бол саналын хуудсыг гараар тоолдог болох юм байна. Дэлхий нийтэд ч энэ аргыг илүүд үздэг гэнэ. Шинээр орж байгаа нэг ойлголт гэвэл саналыг интернетээр авч болох юм байна.
Сонгуулийн тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүн анхаарал татаж буй бололтой. Одоогийн практикаар тэнд 100 төрийн албан хаагчид ажилладаг. Харин үүнийг өөрчилж, 70 хувьд нь улс төрийн намуудын төлөөлөл ажиллаж, 30 хувь нь төрийн албан хаагчид байх ажээ. Хэрэв тойрог, хэсгийн хороодод ажилласан төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийг будлиантуулах ямар нэгэн алхам хийвэл бүх насаар нь төрийн албанд оруулахгүй гэдгийг хатуу зааж өгсөн гэж байна.
Шинэ хуулийн төслөөр Жендерийн асуудлыг нэлээд өргөжүүлж буй бололтой. Тухайлбал, өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд 20 хувь байгаа бол үүнийг хэсэг 30 хувь байж болох юм гэж үзэж байгаа гэнэ.
Хамгийн маргаан санал зөрөлдөөнтэй байдаг Сонгуулийн тогтолцооны тухайд өнөөгийн 48:28 буюу холимог тогтолцоог боломжит дундын хувилбар гэж намууд дэмжижээ. Тэгэхээр ирэх жилийн сонгууль 48 мандаттай, намын жагсаалтаар 28 хүн парлдаментад орж ирнэ гэсэн үг. Харамсалтай нь амьдрал дээр хамгийн их шүүмжлүүлж байгаа нь энэ намын нэрсийн жагсаалтынхан бөгөөд ард түмэнд таалагддаггүй, тойргоос гарч ирж чадахгүй хүнээ намын нэрээр эрх ямба эдлүүлэх зальт санаа гэж үзэх нь дийлэнхи талдаа. Уг нь намын жагсаалтыг хамгийн их эсэргүүцэж байсан нь МАН. Гэвч тэд ухарсан бололтой.
...Сонгуулийн хуулийн өөочлөлт одоогоор нэг иймэрхүү өнгөөр харагдаж эхэлж байна. Засгийн газраас энэ хуулийн төсөлд ямар санал дайх вэ, эрхэм хууль тогтоогчид хэрхэн хэлэлцэж шийдвэрлэх вэ гээд цаана нь олон даваа бий.
Сэтгэгдэл ( 20 )
машин, гар 2-оор зэрэг тоолоод ард түмний эргэлзээг тайлая. Гараар тоолоход хэцуу бол сонгогчид бид оролцоод тоолоод өгөе ямар нэгэн үнэ өртөг авахгүйгээр
машин хэрэггүйээ гараар саналаа өгч тоолоё
har mashiniig hun l hiisen shu de tiimees bas l luiwardaj bolno, gar ni arai deer yumuu.har mashind programm oruulaad l bolgochih baihaa.
har mashinaar ugch bolohgui , dandaa luivar
Хамгийн гол нь ард иргэдийн санаа сэтгэлийг анхааралтай ажиглавал зохилтой.Хамгийн наад зах нь гэхэд намын нэрсийн жагсаалт гэж завхарсан зүйлийг МАН санал болгож байгаа нь тэд хэн болохоо харуулж байна шүү дээ.Энэ нь ядахдаа үндсэн хууль зөрчиж байна гээд бодохоор ийм хувилбарыг сонгогчид хүлээж авахгүй байгаа.Иймд МАН ын энэ санал ард түмний сэтгэлд харш байгаагаас үүнийг гишүүд лав авч үзэхгүй байхаа.
ШИНЭ ЦАГ ҮЕ ТЕХНИК ТЕХНОЛООГОО ДЭМЖЭЭЧЭЭ. МАН ГАРААР ТООЛЖ ГАРШСАН ШҮҮ ДЭЭ. ӨМНӨХ ТУРШЛАГА БИЙ ШДЭЭ. ТИЙМ УЧРААС АХИАД 7 САРЫН 1 ДАВТАХГҮЙН ТУЛД МАШИНААР ТООЛ ДЭМЖИЖ Б.А
Гараар тоолж амжилтат хүрдэг МАН ыг улс төрөөс холдуулая иргэдээ
МАНгарууд гар луйвартаа гаршсан болоод л улайраад байна уу даа
Garaar toolj zabaartah ajiliig MAH olon jil hiij songuul luibardaj baisan ajlaa odoo hiij yalna gej bodoj baih shig bna.Odoo ta nar t itgedeg ard tumen gej baihgui bolson.ta nart heden hogchuul alban tushaal gorilson heden bandi nar l sanal ogoh baih aa.Uunees tsaash zam ugui bolson ta nariin 20 jil hiigeeguig AH 3jil hiichihlee shuu dee.Ichij amidarmaar uym.
Гараар тоолж сонгууль луйвардаж сурсан нөхдүүд луйвар ойлгодоггүй машиныг ад үзэж байна даа. Ямарч тохиолдолд сонгуулийн машин түргэн шуурхай дүнг байгаагаар нь гаргадаг юм байна лээ. Сканердаад тоолчиход юу нь сүрхий луйвар байх билээ. Өөрсдийгөө их юм бодсон луйварчид ард түмэн тоож сонгоогүйд бухимдаад луйвараараа гарч ирэхээр улайрч байна шүү. Нэртэйгээр нь бүх электрон техникүүдээ хэрэглэхээ больчих бүгдийг нь гадаадад үйлдвэрлэж байгаа сэжигтэй гээд хэрэглээнээсээ гаргаач. Дэлхийн шившиг царайлсан тэнэгүүд
zochin neg saya garui sanaliig garaar toolohod yu baisan um we ard tumeniihee oi uhaaniig ter har mashunaas dord uzej bna u hundlungiin hyanaltiig sain hiigeed garaar tooloh n zuw
Луйвар ойлгодоггүй машиныг сонгуулийн булхай луйвар хийдэг санал хулгайчид нь их ад үзэж ялгарч байна даа. Автомат машины программыг бүгдээрээ шалгаад баталчих тэгээд төв сервер машинаа хянаад сүлжээний машинуудаа лацдаад камержуулаад л болно ш дээ харин гараар тоолбол авилгал луйвар хөгжнө. Сонголтыг луйвардаж өөрчлөвөл хатуу ял оноох хуультай болмоор юм. Ямар ч байсан гараар тоолж болохгүй МАНгаа сэрэх гээд байна шүү
Гараар тоолж санал луйварддаг ажлаа эхлэвэл санал өгөхгүй. Сонгуулийг автомат машинаар тоолж шаардлагатай тохиолдолд сонголтоор зарим нэг хэсэгт гараар тоол тэрнээс хүн оролцохоороо булхай эхэлдэг. Авилгал булхай ойлгодоггүй машинаараа оролдох хэрэггүй
Urd songuuliar Lu. Bold ene hat hairzagnij hucheer l garch irsen. Nogoo Ayalal zhuulchlal, sportijn sayd hijgeed bsan huuhentei. Er n ene har hairzgijg ugaasaa songulijg budlianduulah gej Lu.Bild oruulj irsen gej yardag sh de. Odoo ene hairzgaaraa ahij oorsdoo garch ireh gej tolovloj bgaa, ene deeremchid.
Garaar tooloh in shudarga, har mashin ch buun budlian yum bailaa.
Davhar toolchihod bolno sh dee. Mashin yamar hool neheh bish.
Тэнэгтээд бай. Машинаар тоолох хэрэгтэй. Гараар тоолбол дахиад 07 сарын 01 болно ойлгомжтой.
SONGUULIIN HAR HAIRTSAG BOL LUIVAR