Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар анхны албан томилолтоо Хэнтий нутгаас эхэлж өвөлжилтийн бэлтгэл хангуулах, биелэлтийг зохион байгуулах комисс энэ сарын 20-ны өдөр Хэнтий аймагт ажиллав.
УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Монгол улсын Засгийн газрын гишүүн- Шадар сайдын албан тушаалд томилсон. Энэ үеэр аймгийн ОБГ-ын нөхцөл байдал, өвсний фонд, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай танилцаж, мал сүргийг өвөлжүүлж хаваржуулах талаар аймгийн хэмжээнд баримталж буй бодлого, нөхцөл байдалтай танилцав.
Мөн аймгийн удирдлагууд, агентлагийн дарга нартай уулзаж, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, бусад ажлуудыг ч мөн орхилгүй хариуцлагатай ажиллахыг агентлагийн дарга нарт үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 3 )
Adilhan teneg tolgoi gej harj bn
Энэ тэнэг толгой зөвлөлгөө өгнө гэж юу байхав дээ Шал бандий юм аа.
Энэ тэнэг толгой зөвлөлгөө өгнө гэж юу байхав дээ Шал бандий юм аа.