Уул уурхайн сайдын багцын орлого 146.1 тэрбум төгрөг болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Ашигт малтмалын газар он гарсаар нийт 27.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.  Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 21.5, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 2.1, бусад орлого 4.2 тэрбум төгрөг байна.

Харин Газрын тосны газар нийт 118.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Үүнээс газрын тосны орлого 116.9, бусад орлого 1.4 тэрбум төгрөг байгаа аж. Түүнчлэн Уул уурхайн сайдын багцын орлого нийт 146.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top