Өвөрхангай аймагт 2015 онд улсын төсвийн 17 тэрбум, 768 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, завсар үйлчилгээний ажлыг хийж байна.
Тухайлбал Барилга, хот байгуулалтын 12,8 сая төгрөгөөр Есөнзүйл сумын бага сургуулийн болон дотуур байрны ажил 80 хувьтай, Хархорин сумын Спортын ордон барих ажлыг 85 хувьтай, Уянга суманд Соёлын төвийн өргөөний барилга 85 хувьтай, Бүрд суманд 10 ортой эмнэлгийн барилгын ажлыг 85 хувьтай, Арвайхээр суманд 928 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг 20 хувьтай, Бүсийн оношилгоо, Эмчилгээний төвийн Халдвартын эмнэлгийн барилгыг 95 хувьтай, Нарийнтээл сумын спорт зал засварлах ажлыг 100 хувь, Хархорин суманд үерийн далан барих ажлыг 45 хувьтайгаар тус тус гүйцэтгээд байна.
Мөн Арвайхээр суманд 3,772 сая төгрөгөөр зам тавих ажлыг гүйцэтгээд байгаа бол тус сумын 9, 10, 11 дүгээр багийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлыг 500 гаруй сая төгрөгөөр 50-80 хувьтай гүйцэтгэж, Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумдын цахилгаан хангамжийн өргөтгөл шинэчлэлийн ажил 82 сая төгрөгийн өртгөөр бүрэн хийгдэж дуусаад байна.
Түүнчлэн Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн дээврийн засварын ажлыг 46 сая, Богд сумын ЕБС-ийн хэсэгчилсэн засвар 84 сая, Уянга сумын ЭМТ-ийн их засварын ажил 108 сая, аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн их засварыг 265 сая төгрөгөөр тус тус 100 хувь гүйцэтгэж дуусчээ.
Сэтгэгдэл ( 1 )
bi bol boli gej bodoj bna neg muu ur hiitsgui hogiin hashaand mongo zaraad baidag tsag mon uu