“Эрдэнэс таван толгой” ажилтнуудаа үлдээх шийдвэрийг гаргажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 02

Өчигдөр “Эрдэнэс-Таван Тоолгой” ХК-ийн захиргаа,  “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан ойлголцлын гэрээ байгуулсан байна. Улмаар тус компани 203 ажилтнаа эргүүлэн авахаар болсон бөгөөд С.Эрдэнийг гадаадад эмчлүүлэхээр болжээ. Мөн цанхын зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ноос эхлүүлэхээр болжээ.

“Эрдэнэс-Таван толгой” компани 203 ажилтнаа эргүүлэн авахаар болсон байна. Өчигдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн захиргаа, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан ойлголцлын гэрээ байгуулжээ. Улмаар ажилтнуудаа компанидаа үлдээхээс гадна С.Эрдэнийг гадаадад эмчлүүлэхээр болсон байна. Мөн Цанхын зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ноос эхлүүлэхээр болжээ. Одоогоор бэлтгэл ажил хангаж байгаа гэх мэдээллийг өглөө.

Дашрамд дуулгахад, “Эрдэнэс-Таван толгой” компанийн Цанхын зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй хүнийг БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжүүлэх гэрээ байгуулах болсноор маргаан үүссэн билээ. Улмаар 203 ажилтны төлөөлөл болсон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл байгуулж удаа дараа ажил хаялт зарласан юм. Эцэст нь тус үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж байдал хурцадсан билээ. Одоогоор С.Эрдэнийн түлэгдэлтийг Монголдоо эмчилж байгаа юм. Удахгүй гадаадад эмчлүүлэхээр болсон гэх мэдээллийг “Эрдэнэс-Таван толгой” компаниас өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top