“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн гэрээг үзэглэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 15

Оюутолгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт 16 тэрбум ам.доллар. Харин үүний 4.2 тэрбум ам.долларыг олон улсын арилжааны 15 банкнаас бүрдүүлэхээр болсон. Энэ гэрээнд талууд маргааш гарын үсэг зурна. Үүнд манай талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд, хөрөнгө оруулагч талаас банк, санхүүгийн 15 байгууллагын төлөөллүүд оролцохоор болжээ.

Гэрээнд гарын үсэг зурж санхүүжилт орж ирснээр төлөвлөгөөний дагуу хамгийн түрүүнд 200 гаруй км урттай газар доорх хонгилыг дуусгах юм. Энэ бүтээн байгуулалт хэзээ эхлэх нь гэрээнд гарын үсэг зурсны дараа тодорхой болох аж.

Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаа идэвхжихээс гадна 2000 хүн ажлын байртай болох боломжтойг Оюутолгой компанийнхан онцолж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top