Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа гэнэ. Энэ талаар Л.Эрдэнэчимэг “Одоогийн байдлаар тогтоолын төсөл болон хууль өргөн барихад тодорхой бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай. Жишээ нь, төрийн бус байгууллагуудын саналыг авсан байдаг. Тэгэхээр төрийн бус байгууллагуудаас санал авахаар хоёр, гурван газар албан бичиг хүргүүлсэн. Энэ материал бүрдвэл дараагийн долоо хоногийн даваа юм уу, мягмар гараг гэхэд УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барихаар бэлдэж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )