“Энержи Ресурс” компанийн Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэл болон тус компанийн уурхайчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тус компанийн уулын олборлолтын хэсэг өнгөрсөн долоодугаар сарын 01-ээс хойш үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тиймээс 200 гаруй уурхайчнаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цомхотголд оруулж, халах болсноо мэдэгджээ.
Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганболд “Өнгөрсөн долоодугаар сарын 17-ны өдөр бидэнд мэдэгдэлгүйгээр хамтын гэрээ хийчихээд цомхотголд оруулан, халах болсноо саяхан мэдэгдсэн. Бид асуудлыг нааштайгаар шийдэх байх гэж итгэн олон сар тэвчээртэй хүлээсэн. Сул зогссоноос хойш бид банкны өр зээлээ төлж чадахгүй хүнд байдалд ороод байна” гэсэн юм. Тус компанийн уулын олборлолтын хэсэгт 700 орчим уурхайчин ажиллаж байсан бөгөөд одоогоор 200 гаруйг нь цомхотгосон байгаа аж.
Анх сул зогсолт хийгээд эргэн ажиллуулна гэж байсан ч цомхотголд оруулахаар мэдэгдэхгүй гэрээлсэн гэнэ. Түүнчлэн сул зогсолт хийхдээ компанийн удирдлагуудын зүгээс цалингийн 60 хувь болон нөхөн олговроо өгнө гэж байсан аж. Гэвч энэ нь бодит байдал дээр хэрэгжээгүй бөгөөд уурхайчдын нийгмийн даатгалыг өнгөрсөн аравдугаар сарын 01-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192 мянган төгрөгөөр төлж эхлэхээр гэрээлсэн ч төлөлт хийгдээгүй байгаа юм байна. Тиймээс уурхайчид өнөөдрөөс эхлэн компанийн байран дээр суулт зарлахаар болсон тухайгаа мэгэдлээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл ( 1 )
dahiadl tyydeg galnuud