Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэн болон Онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч улам чангарах болсныг мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим аймгийн цэцэрлэгүүд түр хугацаагаар хаалгаа барихаар болсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд одоогоор улирлын ээлжит амралт тохиогоод байгаа.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар улсын болон хувийн цэцэрлэгүүдийг энэ сарын 18-23-ны хүртэл түр хугацаагаар хаахаар болжээ. Энэ нь тус аймагт А хүрээний Н1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан хэрэг гарсантай холбоотой ажээ. Одоогийн байдлаар тус аймагт уг вирусээр өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )