Өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт газар хөдөлжээ.
Тодруулбал, тус сумын Баянхошуу багийн нутаг, сумын төвөөс зүүн зүгт 31 км-т Алгуйн цав гэх газар /У-104045I00, Ө-440,60I00II/ 3.7 магнитутын газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн юм. Энэ талаар Мандал-Овоо сумын сумын Засаг даргын тамгын газрын даргаЦ.Мөнхнасан “хүчтэй чичирхийлэл бол мэдэгдээгүй, ард иргэдэд ямар нэг хохирол гарз тохиогоогүй” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )