Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар захирамж гаргаж, 2016 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хоригложээ. Захирамжийг аймгийн хэмжээнд мөрдөх юм.
Хаврын урь орж эхлээд байгаа ч өнөө жил хүйтний эрч сулрахгүй явсаар хатуухан хавартай золгож буй.Ийм үед морь уралдуулах нь малдаа ч, хүндээ ч хатуудна хэмээн үзэж, ийн шийдвэрлэжээ.
Сар шинийн баярын дараачаас энд тэндгүй хурдан морины уралдаан зохион байгуулж, энэ үеэр хүүхдүүд олноор бэртэж, гэмтэх үзэгдэл сүүлийн жилүүдэд ихсэх болсон. Иймээс энэ жилээс эхлэн зарим аймгийн Засаг дарга нар хурдан морины уралдааныг хаврын хатуу цагт хийхгүй байхаар шийдвэрлэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )