Уул уурхайн салбарын онцлох статистикууд

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 25

Уул уурхайн яамнаас энэ оны нэгдүгээр сарын статистик мэдээг танилцууллаа. Нэгдүгээр сард улсын хэмжэнд 2.0 сая тонн нүүрс, 569 кг алт, 110.7 мянган тонн газрын тосыг тус тус олборложээ. Мөн 11.7 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 134.2 мянган тонн зэсийн баяжмал, 23.2 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, цайрын баяжмал 6.2 мянган тонныг үйлдвэрлэсэн байна. Үүнээс 139.7 мянган тонн зэсийн баяжмал, 475.2 мянган тонн төмрийн хүдэр, 700 кг алт, 1.2 сая тонн нүүрс, 106.3 мянган тонныг тус тус экспортложээ.

 Энэ оны нэгдүгээр сард Ашигт малтмалын газар нийт 1.8 тэрбум төгрөг, Газрын тосны газар 13.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Ингэснээр Уул уурхайн сайдын багцын орлогоор нийт 15.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top