Уулархаг нутгаар цас их орсноос "Эмээлт" өртөө орчимд хоёр буга бууж ирсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл БОНХАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумьяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамт өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг "Эмээлт" өртөө орчимд очиж танилцсан байна.
ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумьяабаатар “Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нарт хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон. Эмээлт өртөөний оршин суугчид хоёр бугад өөрсдийн чадах хэмжээнд анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгжээ. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хоёр бугыг Эмээлт өртөөнд хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна” гэв. Хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байжээ.
Сэтгэгдэл ( 0 )