Нүүрсний эрчим хүчний хэрэглээг бууруулна

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 10

Хятадын нүүрсний импорт өнгөрсөн сард бууралттай гарчээ. Тодруулбал,  нүүрсний импорт хоёрдугаар сард 11 хувиар буурч, 13.5 сая тонн болж, импортын нүүрсний үнэ жилийн өмнөхөөс 36 хувиар хямдарсан үзүүлэлтэй гарсан байна. Тус улсын нүүрсний импорт буурсан нь Өмнөд Хятадын цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурсантай холбоотой гэнэ. Хятад нүүрс, гангын салбарын илүүдлийг арилгах хүрээнд үйлдвэрүүдийг хааж, нэг сая ажлын байрыг цомхотгох шийдвэр гаргасан юм.. Түүнчлэн цаашид нүүрсний хэрэглээг бууруулах хүрээнд үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлж, нүүрсний  эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилт БНХАУ-ын Засгийн газраас дэвшүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top