Энэ онд Монголын банкны систем 2015 оныхоос муудна гэж Moody`s агентлаг үнэлсэн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд банкны системийн орчин эрсдэлтэй, хөрөнгийн чадвар муудаж байгаа нь сөргөөр үнэлэхэд хүргэжээ.Уг нь манай зарим эдийн засагчид Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт хийгдэж эхлэхтэй холбоотойгоор 2016 онд өмнөх онтой харьцуулахад эдийн засаг өснө гэж дүгнээд байсан юм. Гэвч Moody`s-ийн дүгнэж буйгаар системийн орчин эрсдэлтэй хэвээр үлдэх аж.
Тус агентлаг энэхүү үнэлгээг өгөхийн тулд банкуудын үйл ажиллагааны орчин, хөрөнгийн чанар ба капитал, хөрөнгө оруулалт ба хөрвөх чадвар, ашигт байдал үр ашиг, системийн дэмжлэг хэр тогтвортой байна вэ гэсэн таван хүчин зүйлд үндэслэж өгчээ.
Нэмэж мэдээллэхэд олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог Moody`s агентлаг Монголын банкны системийн төлөвийг 2013 оноос хойш “сөрөг” гэж үнэлсээр байгаа юм.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 0 )