“Rio Tinto” группийн гүйцэтгэх захирлаар Жан Себастиан Жакийг томилно

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 18

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирлаар Жан Себастиан Жакийг томилохоор болжээ. Тэрээр ирэх долдугаар сард Сэм Уолшоос ажлаа хүлээж авахаар болсон байна. Жан Себастиан Жак нь “Rio Tinto”-ийн Зэс, нүүрсний группийн захирлаар ажилладаг бөгөөд Жан Себастиан Жакийн хувьд түүхий эдийн таван өөр салбарт, таван тивд ажилласан туршлагатай аж. Тиймээс группийг өнөөгийн нөхцөлд удирдахад тохирно гэж үзсэн байна. Мөн “Оюу Толгой”-ийн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг байгуулахад Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээг голчлон удирдаж байсан нь түүний энэ удаагийн томилгоонд чухал нөлөөтэй байсан гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top