Дорнод аймгийн Матад суманд энэ сарын 17-ны өдөр хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, тус сумын Эрдэнэбадрах багийн Лагийн хоолой гэдэг газарт түймэр гарч малчин Д-гийн хоёр гэр, 40 бог мал, өвөлжөө, саравч өртөж шатжээ. Харин хүний амь эрсдээгүй байна. Тус түймрийг Онцгой байдлын Б-ын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 40 ажилтан, Хилийн цэргийн дугаар ангийн отрядуудаас 36 алба хаагч гарч нийт 108 хүн ажиллан 18-ны 06:00 цагийн үед түймрийг цурманд оруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )